Монгол улсын бага сургуулиуд дээр
ажиглалт судлагаа хийхэд Япон улсыхаар бол “хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээл”
тэй гэж хэлэгдэхээр хүүхдүүд байх нь их ажиглагддаг. Монголын багш нарын
“хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээл” гэсэн мэдлэг дутмаг тул жирийн хүүхдүүдтэй
адилхан хүмүүжлийн аргаар зааж сургадаг. Тиймээс тухайн хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүд ба тэдний ангийхан, багш нарын хоорондянз бүрийн бэрхшээлүүд үргэлж тулгардаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон
жирийн хүмүүс цугтаа амьдрах нийгмийг бүтээхэд бага ангийн насны хүүхдүүдээс
эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамт байх гэдэг ухамсарыг хөгжлийн
бэрхшээлгүй хүмүүст ойлгуулах шаардлагатай. Энэ зориолгоор бид 2011 оны 9-р
сараас эхлэн өөрсдийн томилогдсон МУИС-ын багш нарын багт тусгай мэргэжлийн
багш, тусгай боловсролын талаар сургалт явуулж ирсэн. Гэвч тусгай сургалтын
талаар зарцуулах цаг хомс байдаг тулхөгжлийн бэрхшээлийн талаарх боломжит бүхий л мэлдэг мэдээллийг заах
боломжгүй байдаг.
Монгол улсад “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан
тусгай сургууль” гэж байдаг. Гэвч боловсролын ажилтнууд болон оюутнуудад тусгай
сургуулийн боловсролын талаар сурах, судлах мэргэжлийн байгууллага гэж
байдаггүй. Тиймээс ОХУ зэрэг гадаад улсуудад тусгай сургалтын талаар мэргэжсэн
цөөн хэдэн ахмад багш нартаа түшиглэдэг. Тэдгээр багш нар нь дараагийн үедээ
өөрийн эзэмшсэн мэргэжлээ өвлүүлэн үлдээхийг ч их хүсдэг. Боловсон хүчний солилцоо
бараг байдгүй улс болохоор нэг мэргэжлээс нөгөө мэргэжил рүү шилжих нь
хүндрэлтэй байдаг. Тиймээс тусгай боловролын талаар дагнасан сургалтын хэсэг,
тусгай сургуулийн багш нарыг бэлдэх сургалт зайлшгүй хэрэгцээтэй байгаа юм.
Монгол улсад өнөөгийн байдлаар сургалтын талаар нэлээн эрт бичигдсэн, тусгай
ойлгомжгүй цөөн тооны ном л байдгаас өөр илүү ойлгомжтой шинэ цагийн хэрэгцээг
хангахуйц мэргэжлийн сурах бичиг байхгүй байгаа нь анхаарууштай асуудал юм.
Багш нар нь хөгжлийн бэрхшээлийн
онцлог, шалтгаан, тухайн хүүхдүүдэд туслах арга зэргийг сайтар ойлгон тэдэнд
зориулсан заах аргыг сурч улмаар сургалтандаа нэвтрүүлэх шаардлагтай байна.
Ингэж чадвал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд амар тайван сурч боловсрох орчин
бүрдэх болно. Бид багш нарт үнэн зөв мэдлэгийг зааж сургах үүднээс бага
сургуулийн хүүхдүүд ч ойлгохоор хөгжлийн бэрхшээлийн талаар болон тэдэнд туслах
арга замыг тайлбарласан их сургуулиуд болон багш нар, хөгжлийн бэрхшээлтэй
хүүхэд асардаг хүмүүст гарын авлага болохуйц номыг бүтээхээр шамдаж байна.
Бид энэхүү бүтээж буй номоо их
сургууль, тусгай сургууль, боловсролын ажилтнууд мөн хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүд асардаг эцэг эхчүүдийн холбоо зэрэгт тараан тэдэнд туслах зорилготой
юм. Мөн аль болохоор олон монгол багш нарт хүргэх зорилгоор аймаг бүрийн
боловсролын байгууллага, Улаанбаатар хотын дүүрэг бүрийн сургуулиудад хэд хэдэн
ширхэгээр нь тараах төлөвлөгөөтэй байна. Хэрэв боломж гарвал энэ талаар сургалт
семинар ч зохион байгуулах бодолтой байдаг.
Өнөөгийн Монгол улсын сургуулиудад
суралцагчид дотор Японд бол жирийн юмуу эсвэл тусгай сургуульд суралцахаар
хөнгөн болон дунд зэргийн хөгжлийн бэрэхшээлтэй хүүхдүүд байх нь ажиглагддаг.
Бидний энэхүү номоор дамжуулан бага сургуулийн багш нар хөгжлийн бэрхшээлийн
талаар мэдлэгтэй болж тэдгээр хүүхдүүдэд тохирсон заах аргыг сурсанаар одоо
байгаа тусгай сургуулиудад суралцаж чадахгүй байгаа олон хүүхдүүд сургуульдаа
сурах боломжтой болно.
Бидний энэхүү номын япон хэлний эх
нь бэлэн болсон бөгөөд одоогоор монгол хэлрүү орчуулах, хэвлэлтийн эх бэлтгэл болон
хэвлэлт зэрэг шат дараалалтайгаар үргэжлэх болно. Гэвч монгол хэлрүү орчуулах,
хэвлэлтийн эх бэлтгэл, хэвлэлтэнд шаардлагатай төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа
тул бидний ажил үргэжлэхэд хүндрэлтэй болоод байгаа билээ. Иймээс дээрх ажлуудад
шаардлагатай зардал дээр бидэнд туслан хамтран ажиллахыг хүсье.
Шаардлагатай
төсөв:
Бичгийн орчуулгын зардал: 20$/хуудас. Нийт 4000$
Эх бэлтгэл ба хэвлэлтийн зардал: 10.000 $ (200 хуудастай 1000 ширхэг ном)
Номын агууллаг:
·
ADHD
·
LD
·
Asperger
syndrome
·
Down syndrome
·
Харааны согог
·
Сонсголын согог
·
Бие эрхтэний согог
·
Мэдрэлийн согог
·
Хэл ярианы согог
·
Epilepsy
гэх мэт
Хөгжлийн
бэрхшээл тус бүрийн онцлог, шалтгаан, тэдэнд туслах арга зэргийн талаар нийтлэх
төлөвлөгөөтэй байна.
Япон
болон Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зурсан зурыг чимэглэл
хэлбэрээр нийтлэхээр төлөвлөж байна. (энэ талаар хамтран ажиллах хүмүүсийг хайж
байна.)
Бидэнд хандив өргөж туслалцах
хүмүүст:
Ø Япон улсад
1 багц
нь 1000 иен бөгөөд хэдэн багц ч байж болно.
Дансаар
шилжүүлэх тохиолдолд дараах данс руу шилжүүлхийг хүсье.
①
Мизүхо банк
Саками ооно салбар №.380
Хүлэээн авагч Табата Тоорү
Дансны дугаар:
1225615
②
Сони банк
Төв салбар №.1
Хүлээн авагч: Табата Тоорү
Дансны дугаар:
8375193
Ø Монгол улсад
Хандивийн хэмжээ: 10,000 төгрөгөөс дээш.
Дараагын дансаар шилжүүлнэ үү.
①
Хаан банк
Хүлээн авагч: SHINKAWA MAYUMI
Дансны дугаар: MNT 5031356830
Дээрх үйл ажиллагааны талаар асуух зүйл байвал
Ажлын хэсгийн ахлагч Шинкава Маюми (ubu.0109.mayumi@gmail.com) –д хандана уу.
“Хөгжлийн
бэрхшээлийн талаар мэдэцгээе! Бид бүгд найз нөхөд” ажлын хэсэг.
Ахлагч: Шинкава Маюми
(Японы сайн дурын гишүүн, МУИС)
Ажилтан: Яцүка Масахико
Ажилтан: Табата Тоорү