2013年7月16日火曜日

Өмнөх тайлан ⑧



Та бүхний дэмжлэг туслалцаанд баярлала

Хэсэг хугацаанд тайлангаа бичээгүйд уучлаарай. 
4 сарын дундуураас 2 сар Монгол Улсын Боловсролын Их Сургуульд очин, номны хавтаслалтын талаар хэлэлцэн, Монголын тусгай сургуулийн чиг хандлагын талаар ярилцлаа.

Монгол Улсын Боловсролын Их Сургуульд “Тусгай сургуулийн багш бэлтгэх хичээл” нээхээр зэхэн бэлтгэл ажилийн хороо гарган, сургалтын төлөвлөгөөний талаар судалгаа хийгдэж байна. Хичээл зааж эхлэх хугацаа тодорхойгүй байгаа.

Хэвлэгдэн гарах номны үйл ажиллагааны гол болж буй багш энэ ажилийн хороонд ажилан, цаг зав муутай ч номны хавтаслалтын ажилыг ахиулж байгаа. Монголийн талын холбогдох хүмүүс энэ номны хэвлэгдэн гарахыг хоног тоолон хүлээж байна.


2013 оны 7 дугаар сарын 7 ны өдөрийн тайлан
 Өнөөг хүртэл шууд хандиваар ирсэн нь Японы дансанд 2 баг, 8 хувь хүн, 3 сургуулиас нийт 96 багц 96,000 иен, Монголын дансанд 2 баг, 13 хувь хүнээс нийт 342,600 төгрөг цуглараад байна.
 Хэвлэлтэнд хэрэгтэй зардал мөн адил хүрэлцээгүй байгаа тул та бүхэн туслалцаа үзүүлнэ үү.

Шинкава Маюми миний бие нь 7 дугаар сарын эхнээс Японы тусгай сургуульд ажилаж эхлээд байна. Монголдох та бүхэнд Японы тусгай сургуулийн талаар блогоороо бага ч гэсэн танилцуулах болно.

Шинкава Маюми

0 件のコメント:

コメントを投稿