Та бүхний тусламж
дэмжлэгт их баярлаж байна.
2012 оны 9-р сарын 4өдөрөөс өнөөг хүртэлх тайланг танилцуулж байна.
Японы дансанд 2
багааа8 багц 8000 иен, монголын
дансанд 3 хувь хүнээс 70000 төгрөгийн хандив ирлээ.
Өчигдөр “Баримт
авч болохуу” гэсэн асуулт ирсэн тул хэрэв баримт хэрэгтэй бол бидэнд хэлээрэй
бид бичиж өгөх болно.
Хувь хүнээс хувь
хүнд дамжсэн сүлжээ маань улам өргөжин асууж сурагласан хүмүүсийн тоо нэмэгдэж
байна. Энэхүү үйл ажилллагаа нь та бүхний хүчин зүтгэлийн ач бөгөөд өрөгжих бүр
маш их баяртай байна. Баярлалаа.
Нийтлэг хэллэгийн
монгол хэлний орчуулга нь дуусч орчуулганд тусласан ... хүмүүст хандсан байгаа.
9 сарын сүүлээр орчуулгыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа тул өөр хүмүүсийн
тусламж хэрэгтэй байна. Би ч гэсэн тусламаар байна гэсэн хүмүүс байвал бидэнтэй
холбоо барина уу. Та бүхний хүлээж байх болно.
Энэхүү номыг
бидний харяалагддаг Боловсролын их сургуулийн багын гишүүн “тусгай боловсролд
туслах” гэсэн сэдэвээр хичээл заадаг тусгай боловсролын мэргэжилтэн Д.Одгэрэл
багшаар туслуулж байна. Сайн дурын орчуулагчаас ирсэн материалыг Одгэрэл багш
болон би хянан засч найруулдаг болно. Удахгүй их сургуулийн хичээлд ч энэ
материалаа хэрэглэх төлөвлөгөөтэй байна.
Хүүхдүүдийн
гар зураг (хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд(бага сургуулийн)-ийн зурсан зураг) ч
гэсэн цугларсаар байна. Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зураг ч
адилхан цугларч байгаа.
“(Монголын
тусгай боловсролын өнөөгийн байдал)-н тухай гэрэл зураг санал болгосон хүн ч
байгаа.
Ажлын
хэсэгийн логогоо хийсэн дээр шүү, захианы толгой хийсэн дээр шүү.. гэх мэт
зөвөлгөө ирж байгаа бөгөөд туслая гэсэн хүмүүс байна. Бас манай ажлын хэсэгийн
лого (доор) бэлэн болсон. Өнгө загвар нь бидэнд их таалагдаж байгаа.
“Энэ
юу вэ” гэж бодож байвал бидэнд хэлээрэй. Өөр өөр шинэ санаа гарч байвал улам
сайн болно гэж бодолж байна. Туслаж дэмжихийг хүсье.
Логоны
тухай
Энэ лого нь монгол хэл дээрх байгууллагын нэрний эхний
үсэг болох “Х” үсгийг дүрсэлсэн юм. Манай төсөл нь “эрүүл хүн” болон “хөгжлийн
бэрхшээлтэй хүн” хоёрын дунд шаардлагатай “мэдлэг” , “үйл ажиллагаа” –ны
боломжийг санал болгох гэсэн том зорилгыг агуулж байгаа. Энэхүү 4 түлхүүр үгийг
логоны 4 дэлбээгээр төлөөлүүлсэн. Мөн тэдгээр нь улам дэлгэрч улам том болоосой
гэсэн санааг агуулан зурсан.
“эрүүл хүн” болон “хөгжлийн бэрхшээлтэй хүн” хүмүүсийн
халуун дулаан харилцааг ягаан өнгөөр бэлэгдэн, “мэдлэг” , “үйл ажиллагаа” нь
төсөлийн хэсэг гэдэг утгаараа цаашид үргэжлэхийг бэлэгдэн шар ногоон өнгөөр
зурсан. Тойрсон зураас нь уг төсөл зөвхөн монголоор зогсохгүй цаашаа ч өргөжих
болно гэдэг утгыг агуулж байгаа юм. Том үсэгүүд нь төсөлийн нэрийн эхний үсгээр
дараалуулан байрлуулсан.
(логог
зохиосон Кирияма Такэхико )
Шинкава
Маюми
0 件のコメント:
コメントを投稿