2013年2月26日火曜日

経過報告⑦



                                                                                                          
みなさん、ご協力いただき、ありがとうございます。
 
 2月の報告が遅くなってしまい申し訳ありません。1月末から2月初旬までカンボジアの幼稚園・小学校を視察しました。216日より1週間、ウランバートルに行き、この本の出版に必要な打ち合わせをいたしました。
今まで、障害概論を主に12章編成として、監修してきました。監修を進めている中で、モンゴルの特別支援教育の歴史や現状を知った上で、障害概論を読んでいただくことにより、より子どもたちのための教育に役立つ教科書になるのではないだろうか?と考えるようになり、現在、モンゴルの特別支援教育の歴史・現状についての原稿をモンゴル語で書いております。
4月初旬に来蒙を予定しています。その際に印刷できるよう、準備を進めております。執筆、監修、デザインなどの作業は、3月末までに終わる予定です。当初の予定よりも印刷が遅れておりますが、より良い物を作るために必要な時間だと理解していただけると嬉しく思います。

2013225日現在の報告です。

これまでに直接支援をしていただいたものは、日本の口座に2団体、7個人、2学校から計9090,000円、モンゴル口座に2団体、7個人より計292,600tgとなりました。モンゴル口座より、モンゴル語監修費100,000tgを支払いましたので、残高が192,600tgとなっています。(225日現在、1 = 14.63376tg) 

支援していただいた方には、10,000tgに付き、製本できました本を1冊、プレゼントさせていただきたいと思います。今後、販売をする方向ですが、1冊あたり20,000tg前後になるかと思われます。

新川真有美

2013年2月9日土曜日

Өмнөх тайлан⑥



Та бүхний тусламж дэмжлэгт баярлалаа.

1 сарын эхний хагаст ахлагч хийж буй Шинкава Маюүми миний бие Сайн дурын гишүүний 2 дахь жилээ дуусгаад Японд буцсан. Тиймээс Тайлайн  маань жаахан хоцорсон тул уучлаарай.
Одоогооро Японд байна. Хавар Монгол руу явж хэвлэл болон ном хийх ажилаа үргэжлүүлэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.
Тайлан –д тайлагнасаны дагуу хянах шатанд нэлээн цаг зарцуулж байна. Одоогоор Монгол хэлний их сургуулийн багшын хянаж дуусаад мэргэжлийн их сургуулийн багшаар хянуулж байна. 

2013 оны 1-р сарын 15 өдрийн тайлан.
Өнөөг хүртэл шууд хандиваар ирсэн нь Японы дансанд 2 баг, 6 хувь хүнээс нийт 75 багц 75000 иен, Монголын дансанд 2 баг, 7 хувь хүнээс нийт 292600 төгрөг(400 долларыг  12 сарын 30 өдөр монгол төгрөгөөр сольж 557600 төгрөгийг монгол дансанд хийсэн) болсон. Монгол дансанаас Монгол хэлний хяналтын зардал 100000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл нь 192600 төгрөг болсон байгаа.
Тооцоогоор хамгийн багадаа 300 ширхэг номны хэвлэлтийн зардал дутагдаж байгаа. Тиймээс та бүхэн ойр хавийхаа хүмүүст энэхүү үйл ажиллагааг танилцуулж тус хүргэхийг хүсье.
Шинкава Маюми

Монгол дахь үйл ажиллагааны тайлан ⑧ ~ 186 -р цэцэрлэг



2012оны 9 сард шинээр баригдсан цэцэрлэг. Эрүүл хүүхдийн анги блон тусгай тусламж шаардлагтай хүүхдүүдийн анги нэг сургуульд байрлах шинэ маягын монгол ганц байдаг цэцэрлэг юм. Одоогоор 115 хүүхэдтэй, тэдний дтор 37 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд юм. Монгол иймэрхүү цэцэрлэг байдаггүй тул монголын хамгийн баруун захад байдаг Баян-Өлгий аймагаас нүүж ирэн суралцаж байгаа хүүхэд ч байлаа. Улаанбаатар хотын захын дүүрэгээс халамжлагчаараа хүргүүлж ирдэг хүүхдүүд ч байдаг.
Эрүүл хүүхдүүдийн анги н ь насны ялгаатайгаар бүрэлддэг бөгөөд бусад улсын цэцэрлэгүүдийн адил нэг ангид 2 багш заадаг. Одоо 2 анги байгаа.
Эрүүл хүүхдүүдйин анги (4-5 настай хүүхдүүд)

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн анги нь хөгжлийн бэрхшээлээр нь ангид хуваарьладаг. Харааны бэршээлтэй хүүхдүүдийн 1 анги, сонсголын бэршээлтэй хүүхдүүдийн 2 анги, Хэлний бэршээлтэй хүүхдүүдийн 2 анги, нийт 5 анги байдаг. Аль ч ангид 9 хүмүүжүүлэгч байдаг бөгөөд тэдний 3 нь багш юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зааж ирсэн туршлага бүхий багш нар олон байдаг бөгөөд тусгай мэргэжлийн сургалтыг Японы их сургуульд 5 жил сурж төгссөн багш нэг байдаг. Анги бүрийг тухайн хөгжлийн бэрхшээлд тохируулж тохижуулсан нарийн чанд сургалт явуулдаг.
Хэл ярианы бэрхшээл бүхий хүүхдүүдийн ангид

Сонгсголын бэршээлтэй хүүхдүүдийн ангид

Харааны бэршээлтэй хүүхдүүдийн ангид

Цэцэрлэгийн багш нь:
“Ийм цэцэрлэгүүд байх шаардлага Монгол их бий. Улаанбаатар хотын дүүрэг бүхэнд нэг цэцэрлэг, аймаг бүрт нэг цэцэрлэг байх шаардлагтай гэж боддог. Энэ цэцэрлэгийг төгссөн хүүхдүүд үргэлжлүүлэн суралцах сургууль ч илүү олон байхыг хүсдэг” хэмээн хэлж байв.
Цэцэрлэгийн наснаас халамжилж чадах байгууламж байна гэдэг нь хүүхдүүдийн өсөлт хөгжилыг бодход үнэхээрийн чухал юм. Хөгжлийн бэрхшээлтэй бэрхшээлгүй хамаагүй бүх хүүхэд цэцэрлэг сургуульд сурах өдөр удахгүй ирээсэй гэж хүсч байна.
Шинкава Маюми

Монгол дахь үйл ажиллагааны тайлан ⑦ ~ 116-р сургууль (харааны бэрхшээл)



Монголд ганц байдаг хараагүйчүүлийн энэхүү сургуульд 81 хүүхэд суралцаж байна. Тэднээс 60-65 нь сурагчдын дотуур байранд амьдардаг. Огт хараагүй хүүхдүүд цөөн бөгөөд хараа муутай хүүхэд болон хараагүй хүүхдүүд холилдон нэг ангид сурдаг. Нийт 22 багштай тэдний дотор мэргэжлийн багш 3 (2 нь бага ангид, 1 нь дунд ангид заадаг) байдаг ба хараагүй багш ч байдаг.  Жилээс жилд хүнд хэлбэрийн өвчтэй хүүхдүүд ихсэж байгаа бөгөөд нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай хүүхдүүд ч байдаг.
Жилд нэг л удаа болдог элсэлтээр нэг ангид 12 хүүхэд л авдаг.
2005-2009 онд гадны тусламжаар Малайз, Тайван, Энэтхэг зэрэг гадаадад улсад мэргэжил дээшлүүлэхээр 1, 2 долоо хоногоос 1 сар хүртлэх хугацаагаар явсан багш нар ч байдаг. мэргэжил дээшлүүлсэн багш нар бусад багш нартаа мэдээлэлээ дамжуулан мэдэлгээ дээшлүүлдэг байна. 
Монголд ганц байдаг хараагүй хүүхдүүдийн сургууль тул хөдөө орон нутагаас ч хүүхдүүд ирдэг. Гэвч хүүхдүүдэд онгоцны зардал, дотуур байрны зардалыг даачих эдийн засгийн чадварын асуудал их тохиолддог. Энэ тал дээр улсаас ямар нэгэн туслалцаа байдгүй. Цагаан таягыг өөрснөө бэлдэх ёстой байдаг тул ихэнх хүүхэд таяггүй. Сургуульд нь тусламжаар олгосон цагаан таяг байдаг бөгөөд хичээлд хэрэглэдэг. Монголд ганцхан байдаг хараагүй хүнд туслах сургууль бүхий нохойг Амиеркт сурч байсан нэгэн эмэгтэйн авч ирсэн байдаг. Одоогын байдлаар хараагүй хүнд туслах нохой сургадаг газар Монголд байхгүй.
Брайл үсэг нь одоо хир нь хүн гараараа бичдэг тул сурах бичиг дутагдалтай байдаг. Япон болон Америк зэрэг улсад бичигийг орчуулан брайл хэл болгох зориулалтын компютерийн софт бйадаг бловч монгол хувилбар байхгүй. Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан софт бүхий 10 ширхэг компютер байгаа боловч монгол бас л монгол хувилбар байхгүй. Тиймээс одоо 3 багш тус компютерийг ашиглах аргад суралцаж байгаа.
Харааны бэршээлтэй хүүхдүүдэд хэрэгцээт сургалтын материал, хэрэгсэлийн ихэнхийг гадаадад үйлдвэрлэдэг тул маш үнэтэй, худалдаж авхад хүндрэлтэй байдаг.
Дуу хөгжимийн багш хүүхдүүдэд төгөлдөр хуур заадаг ажээ.  


Сурагчидын дотуур байрыг үзсэн.
Давхараар нь эрэгтэй эмэгтэй гэж ялгадаг бөгөөд аюулгүй байдалд нэлээн анхаарсан байна. Өнөөг хүртэл үзсэн бусад дотуур байрнаас ялгаатай нь дараах зүйлүүд юм:
·            24 цагын турш сувилагч байнга байдаг нь хүүхдүүдийн биеийн байдалд санаа тавих боломжтой.
·            Багш нараас гадна бусад хүмүүс дотуур байрны угаалга болон цэвэрлэгээг хийж хүүхдүүдэд тусладаг.
·            Ор нь нэг давхар
·            Шалан дээр саад болох зүйл байхгүй, наад захын хэрэгцээний зүйл л байдаг.
·            Давтлагын өрөөтэй, брайл хэлний хичээлээ давтах боломжтой.
·            Брайл үсэг бүхий зааварүүдыг коридор болон давхаруудад байрлуулсан
·            Өрөө бүрт нэг компютер байдаг.
·            Эрэгтэй хүүхдүүдийн өрөө бүрт нэг төгөлдөр хуур байдаг.
·            Хамгийн сайн нь маш өргөн! гэрэл гэгээтэй !цэвэрхэн!


Монгол дахь үйл ажиллагааны тайлан ⑥ ~ 70-р сургууль (Оюун ухааны бэрхшээл)



Баянгол дүүргийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 1-9 дүгээр ангийн оюун хунааны бэрхшээлтэй 204 хүүхдүүд суралцдаг сургууль юм. Сүүлийн үед хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд ихсэж байгаа бөгөөд аутизмын согог, дауны синдром зэрэг нь ихсэж байна. Социализмын үед сургуулийн атобус байсан боловч одоо байхгүй. Хүүхдүүдийн 90 хувь нь гэр хороололд амьдардаг ээж аваараа хүргүүлдэг байна. Энэ нь эцэг эхийн ажил эрхлэлтэд нөлөөлөх, ядуу амьдралтай гэр бүл автобусны мөнгөгүйгээс болж хүүхдүүдээ сургуульд явуулахгүй байх зэрэг сөрөг нөлөө гардаг байна. Тиймээс эцэг эхүүд ч сурган хүмүүжүүлэгчид ч сургуулийн автобус явуулхыг хүсэлтэй байдаг.

Одоогын байдлаар 18 анги 2 ээлжээр хичээлэлдэг. Үдээс өмнө 8-11:45 хүртэл, үдээс хойш 12-16:30 хүртэл хичээллэнэ. 1 ангийн 10-15 хүүхэдэд нэг багш оногдоно. Дунд сургууулийн хүүхдүүд нь ийм тоогоор хичээллэхэд нэг их асуудал байхгүй боловч бага анги ялангуяа 1,2 дугаар ангийн 15 хүүхдэд нэг багш хичээл заах нь хүүхэд бүртэй тулж ажиллахад хүндрэлтэй болдог. дунд сургууль тэргэнцэртэй хүүхдүүд байхгүй боловч бага сургуульд 8 ч хүүхэд тэргэнцэр хэрэглэдэг байна. Нэг ангихд дундажаар 2 тэргэнцэртэй хүүхэд байдаг. Эцэг эх тусламж бараг байдгүйн дээр боловч аутизмын согог блон даун синдромтой хүүхдүүд нь нэг ангид дундажаар 1,2 байдаг тул нэг багш байх нь маш хүндэрэлтэй.
Хүүхдүүд монгол хэл, математик зэрэг үндсэн хичээл болн бие даалтын хичээлүүд үздэг. Бие даалтыг физик эмчилгээний багш, хэл сонсголын багш, физикын багш зэрэг хүмүүс хөтлөг явуулдаг бөгөөд ганцаарчилсэн сургалтанд бол нэг хүнд 20 минут, бага зэрэгийн бүлэгт бол нэг удаадаа 40 минутаар заадаг.
Одооны сургуулийн байрыг өргөтөгж байгаа. шинэ сургуулийн байр нь 1-9дүгээр ангийн хүүхдүүд хичээллэж болохуйц бөгөөд, хуучин сургуулийн байранд ахлах ангийн мэргэжлийн хичээлүүд(үсчин, гоо сайханч, оёдолчин, мужаан, нарийн боовчин, талхчин)-ийг байрлуулах төлөвлөгөөтэй юм байна. 8,9 дүгээр ангийн хичээлд “гоо сайханч” хэмээх хичээлийг 3 жилийн өмнөөс оруулсан. Энэ хүүхдүүд нь ахлах ангидаа дэвшин суралцахдаа уг мэрэжилээрээ мэрэгжил эзэмшин ажилд орход бэлдэх зорилготой ажээ.
Хэдэн жилийн өмнө IEP (ганцаарчилсан заах төлөвлөгөө), хувь хүний хэрэгцээнд тулгуурласан сургалтын чухалыг дурдсан байдаг. Гэвч хувь хүний хэрэгцээг хангасан сургалт гэдэг нь эхэндээ ер ойлгогдохгүй байв. Харин сүүлийн үед жаахан ойлгох болж одоогын байдлаар хүнд хэлбэрийн хүүхдүүдэд IEP төлөвлөн хийх зэрэгийн хийж байна. Дунд зэргийн өвчлөлтэй хүүхдүүдийн хувьд багаар нь эсвэл ангиар нь жилийн сургалтын төлөвлөгөөнд оруулах бэлтгэл хийгдэж байна.
Энэ онд нэгдүгээр ангид 6-13 насны хүүхдүүд элсэн орсон. Энэ нь эцэг эхчүүд нь хүүхдээ сургуульд явуулах дургүй байсанаас хоцросон байна. 

Шинкава Маюми