Монголд ганц байдаг хараагүйчүүлийн
энэхүү сургуульд 81 хүүхэд суралцаж байна. Тэднээс 60-65 нь сурагчдын дотуур
байранд амьдардаг. Огт хараагүй хүүхдүүд цөөн бөгөөд хараа муутай хүүхэд болон
хараагүй хүүхдүүд холилдон нэг ангид сурдаг. Нийт 22 багштай тэдний дотор
мэргэжлийн багш 3 (2 нь бага ангид, 1 нь дунд ангид заадаг) байдаг ба хараагүй
багш ч байдаг. Жилээс жилд хүнд
хэлбэрийн өвчтэй хүүхдүүд ихсэж байгаа бөгөөд нөхөн сэргээх эмчилгээ
шаардлагатай хүүхдүүд ч байдаг.
Жилд нэг л удаа болдог
элсэлтээр нэг ангид 12 хүүхэд л авдаг.
2005-2009 онд гадны тусламжаар
Малайз, Тайван, Энэтхэг зэрэг гадаадад улсад мэргэжил дээшлүүлэхээр 1, 2 долоо
хоногоос 1 сар хүртлэх хугацаагаар явсан багш нар ч байдаг. мэргэжил
дээшлүүлсэн багш нар бусад багш нартаа мэдээлэлээ дамжуулан мэдэлгээ
дээшлүүлдэг байна.
Монголд ганц байдаг хараагүй хүүхдүүдийн сургууль тул
хөдөө орон нутагаас ч хүүхдүүд ирдэг. Гэвч хүүхдүүдэд онгоцны зардал, дотуур
байрны зардалыг даачих эдийн засгийн чадварын асуудал их тохиолддог. Энэ тал
дээр улсаас ямар нэгэн туслалцаа байдгүй. Цагаан таягыг өөрснөө бэлдэх ёстой
байдаг тул ихэнх хүүхэд таяггүй. Сургуульд нь тусламжаар олгосон цагаан таяг
байдаг бөгөөд хичээлд хэрэглэдэг. Монголд ганцхан байдаг хараагүй хүнд туслах
сургууль бүхий нохойг Амиеркт сурч байсан нэгэн эмэгтэйн авч ирсэн байдаг.
Одоогын байдлаар хараагүй хүнд туслах нохой сургадаг газар Монголд байхгүй.
Брайл үсэг нь одоо хир нь хүн гараараа бичдэг тул сурах
бичиг дутагдалтай байдаг. Япон болон Америк зэрэг улсад бичигийг орчуулан брайл
хэл болгох зориулалтын компютерийн софт бйадаг бловч монгол хувилбар байхгүй. Харааны
бэрхшээлтэй хүмүүст зориулсан софт бүхий 10 ширхэг компютер байгаа боловч
монгол бас л монгол хувилбар байхгүй. Тиймээс одоо 3 багш тус компютерийг
ашиглах аргад суралцаж байгаа.
Харааны бэршээлтэй хүүхдүүдэд хэрэгцээт сургалтын
материал, хэрэгсэлийн ихэнхийг гадаадад үйлдвэрлэдэг тул маш үнэтэй, худалдаж
авхад хүндрэлтэй байдаг.
Дуу хөгжимийн багш хүүхдүүдэд төгөлдөр хуур заадаг
ажээ.
Сурагчидын дотуур байрыг үзсэн.
Давхараар нь эрэгтэй эмэгтэй гэж ялгадаг бөгөөд аюулгүй
байдалд нэлээн анхаарсан байна. Өнөөг хүртэл үзсэн бусад дотуур байрнаас
ялгаатай нь дараах зүйлүүд юм:
·
24 цагын турш
сувилагч байнга байдаг нь хүүхдүүдийн биеийн байдалд санаа тавих боломжтой.
·
Багш нараас гадна
бусад хүмүүс дотуур байрны угаалга болон цэвэрлэгээг хийж хүүхдүүдэд тусладаг.
·
Ор нь нэг давхар
·
Шалан дээр саад
болох зүйл байхгүй, наад захын хэрэгцээний зүйл л байдаг.
·
Давтлагын өрөөтэй,
брайл хэлний хичээлээ давтах боломжтой.
·
Брайл үсэг бүхий
зааварүүдыг коридор болон давхаруудад байрлуулсан
·
Өрөө бүрт нэг
компютер байдаг.
·
Эрэгтэй хүүхдүүдийн
өрөө бүрт нэг төгөлдөр хуур байдаг.
·
Хамгийн сайн нь маш
өргөн! гэрэл гэгээтэй !цэвэрхэн!
0 件のコメント:
コメントを投稿