Баянгол дүүргийн Сонгинохайрхан
дүүрэгт байрлах 1-9 дүгээр ангийн оюун хунааны бэрхшээлтэй 204 хүүхдүүд
суралцдаг сургууль юм. Сүүлийн үед хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд ихсэж
байгаа бөгөөд аутизмын согог, дауны синдром зэрэг нь ихсэж байна. Социализмын
үед сургуулийн атобус байсан боловч одоо байхгүй. Хүүхдүүдийн 90 хувь нь гэр
хороололд амьдардаг ээж аваараа хүргүүлдэг байна. Энэ нь эцэг эхийн ажил
эрхлэлтэд нөлөөлөх, ядуу амьдралтай гэр бүл автобусны мөнгөгүйгээс болж
хүүхдүүдээ сургуульд явуулахгүй байх зэрэг сөрөг нөлөө гардаг байна. Тиймээс
эцэг эхүүд ч сурган хүмүүжүүлэгчид ч сургуулийн автобус явуулхыг хүсэлтэй
байдаг.
Одоогын байдлаар 18 анги 2
ээлжээр хичээлэлдэг. Үдээс өмнө 8-11:45 хүртэл, үдээс хойш 12-16:30 хүртэл
хичээллэнэ. 1 ангийн 10-15 хүүхэдэд нэг багш оногдоно. Дунд сургууулийн
хүүхдүүд нь ийм тоогоор хичээллэхэд нэг их асуудал байхгүй боловч бага анги
ялангуяа 1,2 дугаар ангийн 15 хүүхдэд нэг багш хичээл заах нь хүүхэд бүртэй
тулж ажиллахад хүндрэлтэй болдог. дунд сургууль тэргэнцэртэй хүүхдүүд байхгүй
боловч бага сургуульд 8 ч хүүхэд тэргэнцэр хэрэглэдэг байна. Нэг ангихд
дундажаар 2 тэргэнцэртэй хүүхэд байдаг. Эцэг эх тусламж бараг байдгүйн дээр
боловч аутизмын согог блон даун синдромтой хүүхдүүд нь нэг ангид дундажаар 1,2
байдаг тул нэг багш байх нь маш хүндэрэлтэй.
Хүүхдүүд монгол хэл, математик зэрэг үндсэн хичээл болн
бие даалтын хичээлүүд үздэг. Бие даалтыг физик эмчилгээний багш, хэл сонсголын
багш, физикын багш зэрэг хүмүүс хөтлөг явуулдаг бөгөөд ганцаарчилсэн сургалтанд
бол нэг хүнд 20 минут, бага зэрэгийн бүлэгт бол нэг удаадаа 40 минутаар заадаг.
Одооны сургуулийн байрыг өргөтөгж байгаа. шинэ сургуулийн
байр нь 1-9дүгээр ангийн хүүхдүүд хичээллэж болохуйц бөгөөд, хуучин сургуулийн
байранд ахлах ангийн мэргэжлийн хичээлүүд(үсчин, гоо сайханч, оёдолчин, мужаан,
нарийн боовчин, талхчин)-ийг байрлуулах төлөвлөгөөтэй юм байна. 8,9 дүгээр
ангийн хичээлд “гоо сайханч” хэмээх хичээлийг 3 жилийн өмнөөс оруулсан. Энэ
хүүхдүүд нь ахлах ангидаа дэвшин суралцахдаа уг мэрэжилээрээ мэрэгжил эзэмшин
ажилд орход бэлдэх зорилготой ажээ.
Хэдэн жилийн өмнө IEP (ганцаарчилсан заах төлөвлөгөө),
хувь хүний хэрэгцээнд тулгуурласан сургалтын чухалыг дурдсан байдаг. Гэвч хувь
хүний хэрэгцээг хангасан сургалт гэдэг нь эхэндээ ер ойлгогдохгүй байв. Харин
сүүлийн үед жаахан ойлгох болж одоогын байдлаар хүнд хэлбэрийн хүүхдүүдэд IEP
төлөвлөн хийх зэрэгийн хийж байна. Дунд зэргийн өвчлөлтэй хүүхдүүдийн хувьд
багаар нь эсвэл ангиар нь жилийн сургалтын төлөвлөгөөнд оруулах бэлтгэл хийгдэж
байна.
Энэ онд нэгдүгээр ангид 6-13 насны хүүхдүүд элсэн орсон.
Энэ нь эцэг эхчүүд нь хүүхдээ сургуульд явуулах дургүй байсанаас хоцросон
байна.
Шинкава Маюми
0 件のコメント:
コメントを投稿