2012оны 9 сард шинээр баригдсан цэцэрлэг. Эрүүл хүүхдийн
анги блон тусгай тусламж шаардлагтай хүүхдүүдийн анги нэг сургуульд байрлах
шинэ маягын монгол ганц байдаг цэцэрлэг юм. Одоогоор 115 хүүхэдтэй, тэдний дтор
37 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд юм. Монгол иймэрхүү цэцэрлэг байдаггүй тул
монголын хамгийн баруун захад байдаг Баян-Өлгий аймагаас нүүж ирэн суралцаж
байгаа хүүхэд ч байлаа. Улаанбаатар хотын захын дүүрэгээс халамжлагчаараа
хүргүүлж ирдэг хүүхдүүд ч байдаг.
Эрүүл хүүхдүүдийн анги н ь насны ялгаатайгаар бүрэлддэг
бөгөөд бусад улсын цэцэрлэгүүдийн адил нэг ангид 2 багш заадаг. Одоо 2 анги
байгаа.
☆Эрүүл хүүхдүүдйин анги (4-5
настай хүүхдүүд)
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн анги нь хөгжлийн
бэрхшээлээр нь ангид хуваарьладаг. Харааны бэршээлтэй хүүхдүүдийн 1 анги,
сонсголын бэршээлтэй хүүхдүүдийн 2 анги, Хэлний бэршээлтэй хүүхдүүдийн 2 анги,
нийт 5 анги байдаг. Аль ч ангид 9 хүмүүжүүлэгч байдаг бөгөөд тэдний 3 нь багш
юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зааж ирсэн туршлага бүхий багш нар олон
байдаг бөгөөд тусгай мэргэжлийн сургалтыг Японы их сургуульд 5 жил сурж төгссөн
багш нэг байдаг. Анги бүрийг тухайн хөгжлийн бэрхшээлд тохируулж тохижуулсан
нарийн чанд сургалт явуулдаг.
☆ Хэл ярианы бэрхшээл бүхий
хүүхдүүдийн ангид
☆Сонгсголын бэршээлтэй хүүхдүүдийн ангид
☆Харааны бэршээлтэй хүүхдүүдийн ангид
Цэцэрлэгийн багш нь:
“Ийм цэцэрлэгүүд байх шаардлага Монгол их бий.
Улаанбаатар хотын дүүрэг бүхэнд нэг цэцэрлэг, аймаг бүрт нэг цэцэрлэг байх
шаардлагтай гэж боддог. Энэ цэцэрлэгийг төгссөн хүүхдүүд үргэлжлүүлэн суралцах
сургууль ч илүү олон байхыг хүсдэг” хэмээн хэлж байв.
Цэцэрлэгийн наснаас халамжилж чадах байгууламж байна
гэдэг нь хүүхдүүдийн өсөлт хөгжилыг бодход үнэхээрийн чухал юм. Хөгжлийн
бэрхшээлтэй бэрхшээлгүй хамаагүй бүх хүүхэд цэцэрлэг сургуульд сурах өдөр
удахгүй ирээсэй гэж хүсч байна.
Шинкава Маюми
0 件のコメント:
コメントを投稿