Та бүхний тусламж
дэмжлэгт их баярлаж байна.
Ном маань бүгд 11 бүлэг болох төлөвлөгөөтэй байсан боловч
“Өсөлт бойжилт гэж юу вэ? Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ?” гэсэн 12 дахь бүлэг
нэмэгдээд нийт 12 бүлэгтэй болж өөрчлөгдлөө.
12 бүлэг бүгдийг үнэгүй орчуулж өгөх хүмүүс шийдэгдсэн
бөгөөд орчуулгын ажил үргэлжилж байна. Үүнэс 9 бүлэгийн монгол орчуулга дуусаад
хянаж эмхтгэх шатандаа ороод явж байна.
Түрүүн долоо хоногийн турш Улаанбаатар хотод бйадаг бүх
тусгай сургуулиуд(6 сургууль) эмилгээний цэцэрлэг(1 цэцэрлэг) –үүдээр орж бодит
байдалтай танилцлаа. Захирал, багш, менежер багш нартай уулзан номныхоо тухай
монгол хэлээр танилцуулхад бүх багш нар сонирхон баяртай хүлээн авсан. “туслаж
дэмжих зүйл байвал туслана”, “энэ номыг хэвлэгдэхийг тэсэн ядан хүлээж байна”,
“их хэрэгтэй ажил хийж байгаам байна баярлалаа” гэж хэлж байлаа. Энэхүү
хүлээлтэнд нь хариулахаар хичээж ажиллах болно.
2012 оны 10-р
сарын 5өдөрөөс өнөөг
хүртэлх тайланг танилцуулж байна.
Японы дансанд 2 баг, 2 хувь хүнээс нийт20 багц 20000 иен, монголын дансанд 3 хувь
хүнээс 70000 төгрөг, 2 хүнээс бэлэнээр 30000 иен, 400 ам.долларын хандив ирлээ.
“Юүчё банкинд данстай байвал Япон улсын хаанаас ч мөнгө
шилжүүлж, хураамж нь ч хямдхан ” гэж зөвлөсөний дагуу Юүчё банкинд шинээр данс
нээлээ. Дараах дансны дугаараар хандив өргөхийг хүсье.
o дугаар 14620
o дансны дугаар 2323731
o салбарын дугаар 468
o Харилцагч Яцүка Масахико
Үүнээс хойш урьдны тайлан биш, газар дээрх байлыг бага
багаар танилцуулах бодолтой байна.
0 件のコメント:
コメントを投稿