2012年10月15日月曜日

☆Япон улсаас тусламж☆



Япон улс 2011 оны 3 сараын 11 өдөр том хэмжээний газар хөдлөлтөнд өртөн их хохирол амссан. Одоо ч гэсэн тэрхүү хор уршиг нь үлдсэн байгаа бөгөөд Япон улс одоо ч гэсэн хэцүү байдалд байгаа. Гэсэн хэдий ч Япон улсаас Монгол улсын хүүхдүүдийн төлөө хандив өргөх хүмүүс байдаг. 

Японы компани (Hero Co., Ltd)–аас дочиби (Doggbee) гэдэг сургалтын хэрэгсэл хандиваар ирсэн. Энэ нь зурагнаас харж байгаачлан зээрэнцэг тоглоомтой нэлээд адилхан. Гэвч зээрэнцэг шиг хатуу биш маш зөөлөн. Энэ нь хүүхдүүд тоглоход аюулгүй бөгөөд их хөгжилтэй тоглоом юм. 
Ашиглах арга нь зээрэнцэг шиг шидэж барьж авч тоглоно. Нуугдаж тоглох болон дойчболлын оронд ч ашиглаж болно. Хүүхэд ганцаараа ч олуулаа ч тоглох боломжтой гайхалтай тоглоом юм.
Дочиби нь Японоос 20 ширхэг ирсэн бөгөөд түүнийг Боловсролын их сургуулийн сургалтын хэлтэс, Тусгай сургууль, Асрамжийн цэцэрлэгүүдэд 2-3 ширхэгээр нь хандивласан. Энэхүү тоглоом нь дуу гаргадаггүй учир хараагүйгүйчүүлийн сургуул болох 116 дугаар сургуульд ханвилаж чадаагүй. Энэхүү Дочиби тоглоом нь дээрх сургуулиудын биеийн тамирын хичээл, бие даалтын хичээлүүд дээр хэрэглэгдэнэ. Их сургуульд тусгай сургуулийн сургалтанд яаж хэрэглэх талаар заах төлөвлөгөөтэй байна.
   
Фүкүи ба монголын найрамдлын нийгэмлэг гэдэг байгууллагаас зурыг хэрэгсэл, өнгийн пламастер, бийр зэрэг бичгийн хэрэгсэл ирсэн. 29-р сургууль нь зургын хичээлд, 63-р сургууль нь тусгай сургуулиудын дотор суралцах орчин хэцүү гэдэг утгаар нь энэхүү хандивийг өгөхөөр сонгон дамжууллаа. 

Япон улсаас ирсэн тусламжийг аль болхоор хүүхдүүдийн хүмүүжилд зориулахыг хичээдэг. Япон улс хэцүү байдалд байгаа ч та бүхнийг дэмжих туслах хүмүүс байгаа гэдгийг үргэлж санаж яваарай гэсэн сэтгэлээс үйл ажиллагаагаа явуулж байна.

0 件のコメント:

コメントを投稿