2013年1月15日火曜日

経過報告⑥



                                                                                                          
みなさん、ご協力いただき、ありがとうございます。

 1月初旬に代表を務めております私、新川真有美が青年海外協力隊の2年の任期を終え、日本に帰国しました。そのため、経過報告⑥が遅れてしまい申し訳ありません。
 現在、日本にいます。春にモンゴルに行き、印刷・製本する予定で作業を進めています。
 経過報告⑤で報告をさせていただいたとおり、監修作業に時間を要しております。現在、モンゴル語専門の大学教員の監修が終わり、専門知識のある大学教員の監修作業に入っております。
 
2013115日現在の報告です。

これまでに直接支援をしていただいたものは、日本の口座に2団体、6個人から計7575,000円、モンゴル口座に2団体、7個人より計292,600tg400US$は、1230日にモンゴルtgに換金し、557,600tgをモンゴルの口座に繰り入れました)となりました。モンゴル口座より、モンゴル語監修費100,000tgを支払いましたので、残高が192,600tgとなっています。

残高では、最低部数300部の印刷費用が足りなくなります。どうか、お近くの方にこの活動を紹介していただけないでしょうか?よろしくお願いいたします。

新川真有美

2013年1月1日火曜日

Монгол дахь үйл ажиллагааны тайлан ⑤ ~63-р сургууль (Оюун ухааны бэрхшээл)



Хан-Уул дүүрэг дэхь оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг энэхүү сургууль нь 1975 онд байгуулагдсан 1-9 дүгээр ангитай сургууль юм.Улаанбаатар хотодын хамгийн хүйтэн гэгддэг Хан-Уул дүүрэг нь Улаанбаатар хотын захад байрладаг. 1990 онд капталист нийгэмд шилжсэнээс хойш ажил хайж хотод ирсэн хүмүүс хүүхдүүд нь оюун ухааны бэрхшээлтэй гэдгийг мэдээд Улаанбаатар хотод суралцуулахын тулд уг дүүрэгт нүүж ирсэн айл олон байдаг. Хан-Уул дүүргийн ихэнх нь гэр хороолол юм. Одоогоор энэ сургуульд 215 оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүд сурцалцаж байна. Бүгд гэр хороололд амьдардаг хүүхдүүд бөгөөд эцэг эх нь ажилгүй, хөлсөөр мал малладаг байна.
 Хан-Уул дүүрэг нь нийт 14 хороотой. 63-р сургуульд 8 сарын дундаас 14 хороо бүгд хороог хариуцсан хүнийг томилон  Хан-Уул дүүргийн нийгмийн хэлтэсийн тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон сургууль завсардсан хүүхдүүдийг судалж сургуульд яваагүй хүүхэд байвал эцэг эхтэй нь уулзаж сургуульд явуулах талаар ятгаж, сургуульд суралцагч хүүхдүүдийн гэрээр нь эргэж байдалтай нь танилцдаг болсон. Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг гэртээ нуух үзэгдэл байдаг тул нэг хичээлээс хоцрогдон 1-р ангид 12 настай хүүхдүүд суралцах нь ховор биш юм. Тэдний ихэнх нь багш нарын судалгаа, үйл ажиллагааны үр дүнд сургуульдаа суралцаж байна.
Нийт 27 багш ажилтантай бөгөөд үүний дотор тусгай сургалтад хамрагдсан мэргэжлийн багш 3 (Унгерт төгссөн нэг, ОХУ-д төгссөн хоёр) байдаг. бусад багш ажилтанууд нь боловсролын их сургууль төгссөн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд жил ирэх тусам хүндрэх хандлагатай байгаа. тэргэцнэртэй хүүхдүүд, олон төрлийн хөгжлийн бэрхшээл хавсарсан хүүхдүүд нэмэгдэж байна. Тус сургууль нь гэр хороололд байдаг тул Ялангуяа тэргэнцэртэй хүүхдүүд сургуульдаа явхад хүндрэлтэй байдаг. Тус сургуульд “Дэлхийн зөн” байгууллагаас өгсөн нэг сургуулийн автобус байдаг. Автобус өглөө бүр 6 цагаас сургуулиас хөдлөн хүүхдүүдийг очиж авдаг. 21 хүний суудалтай автобус боловч сургуульдаа автобусаар хүргүүлэх шаардлагатай хүүхдүүд 60 гаруй байдаг. Тиймээс олон дахин рэйс хийж, эсвэл багш ажилтанууд өөрснөө угтаж авах зэрэг арга хэрэглэдэг байна. Уг автобусанд багш нар нь өөрийн цалингаасаа ээжлэн өдөрт 20,000 төгрөгөөр бинзен хийдэг байна. Мэдээж багш нарын цалин амьдрахад хүрэлцээтэй биш. “Хүүхдүүд сургуульдаа ирэх нь хамгийн чухал. Ирж чадахгүй болно гэдэг бол маш хэцүү асуудал” гэжй багш нар хэлж байлаа.
Өвөл нь маш хүйтэн тул хүүхдүүд сургуульдаа ирэх гэж их зовдог. Сургуулийн автобус ирэхийх хүлээх зуур, хичээл эхэлтэл хүйтэнд хүлээхээс өөр арга байдаггүй. Өдөр бүр хүүхдүүдийг хичээлд нь ирүүлэхийн тулд сурагчидын дотуур байр шаардлагатай. Эцэг эх болох 158 хүн ч дотуур байр байгуулах хүсэлт ирүүлдэг боловч удирдалагад асуудал гарсаны улмаас одоо ч баригдаагүй байгаа. Улаанбаатар хотод оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан дотуур байртай сургууль байхгүй. Хэрэв дотуур байр бүхий сургууль байвал хөдөө орон нутгаас ч хүүхдүүд ирж суралцах боломжтой болох юм.
Сургуулийн төсөвийг улсаас шийддэг. Тусгай сургуулиудийн хувьд маш баг төсөвтэй тул хүүхдүүдэд хэрэгцээт сурах бичиг, сурах материал худалдан авхад хүрэлцэдгүй. 63-р сургуулийн хувьд эцэг эхийн тусламжинд найдах их хэцүү тул багш нар өөрнөө юм үйлдвэрлэн зарж тэрхүү мөнгө нь тодорхой хэмжээнд хүрмэгц Улаанбаатар хотоос хямд үнээр олдохоор нь хятад улсруу худалдан авах гэж хүн явуулдаг байна.
Хүүхдүүдийн хичээл 9 цагаас эхлэн 1-5 дугаар ангийн хүүүхдүүд 12:45 хүртэл, 7-р ангийн хүүхдүүд 13:30 хүртэл, 8-9дүгээр ангийн хүүхдүүд 14:15 юмуу 15:30 хүртэл хичээллэнэ. Энэ сургууль 1 ээлжээр хичээлэлдэг. Үндсэн хичээлээс гадна тусгай хичээлүүд байдаг тул хүүхэд бүрт тохируулан хариуцсан багш нь ганцаарчлан юмуу, грүппт хуваан хичээллүүлдэг байна.
Боловсрол соёл шинжлэх ухааны яамны стандартын дагуу нэг ангид 12 хүртлэх хүүхэд байх ёстой бөгөөд нэг анги даасан багштай байхаар заасан байдаг. Гэхдээ багш нар нэг ангид оногдох сурагчдын тоог улам цөөлөхыг хүсдэг ажээ.
Мөн хөдөлгөөний бэршээлтэй хүүхдүүдэд зориулсан 1 анги 5 жилийн өмнөөс нээсэн. Одоогоор 9 хүүхэд суралцаж байна. Энэ ангид нэг анги даасан багш байхад хүндрэлтэй учир туслах өөр нэг багш ажилдаг. Бусад ангид ч гэсэн тэргэнцэр бүхий хүүхдүүд олон суралцаж байна.
Сурах бичигийн хувьд жирийн сургуулиудтай адилхан сурах бичиг хэрэглэдэг тул багш нар өөрснөө янз бүрийн арга хэрэглэн заадаг. Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сурах бичиг шаардлагатай байдаг.
Нэг жил гаруйн өмнө ирсэн үед шал нь цөмөрөх шахсан дээвэр нь нурах шахсан хуучин байшинд хүүхдүүд хичээллэж байсан. Энэ зун Амерк болон Герман улсын тусламжын хүрээнд засвар хийсэн байна. 9 сард ирсэн үед ангийг сайхан зассан боловч коридор, бусад өрөө нь засагдаагүй байсан. Энэ нь багш ажилчидын зэрэг хүмүүсийн өрөөг сүүлд нь засах төлөвлөгөөтэй байсан ажээ. Учрыг нь асуувал “Хүүхдүүдийн суралцах ангийг хамгийн түрүүлж засах” гэсэн захирлын санаа байв. Аман дээр ажил дээр ч “Хүүхэд бол гол нь” гэсэн уриатай ажээ.
Энэ сургууль том биеийн тамирын талбайтай. Бие бялдарын бэрхшээлтэй хүүхдүүд чөлөөтэй хөдлөж хичээллэхэд хангалттай том ажээ. Хүүхдүүд хөдөлж тоглоход хамгийн их дуртай. Завсарлагаа болмогц бүгд тус талбай дээр гарч тоголцгоодог.
Анги танхимд байгаа хүүхдүүдийн ширээ сандал нь багш нарын хийсэн гар хийцийх байв. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эвтэйхэн байлгахаар өөрснөө бодож хийсэн ажээ. 

        Шинкава Маюми

Монгол дахь үйл ажиллагааны тайлан ④ ~55-р сургууль(Оюун ухааны бэршээл)


Энэхүү сургуульд Баянзүрх дүүргийн 530 хүүхдүүд сурулцдаг. 1978 онд байгуулагдсан. 1989 он хүртэл 4 ангитай л байсан. Байгуулагдсан үеээсаа эхлэн оюун ухааны бэршээл бүхий хүүхдүүдийг элсүүлж ирсэн бөгөөд одоогын байдлаар 480-490 хүүхдүүд суралцдаг байна. Баг дунд ангид суралцагчид нь бүгд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд юм. Оюун ухааны бэршээл, Аутизмын согог, Дауны синдром, Тархины саажилт бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг байгаад харьцангүй хөнгөн хэлбэрийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон байдаг нь онцлогтой. Ахлах ангид мэрэгжилийн хичээлүүд (компютер, мужаан, оёдол, гоо сайханч, тогооч) суралцдаг эрүүл хүүхдүүд ч байдаг. Нийт 78 багш ажилтанууд ажилладаг. Үүнээс 55 нь багш, 23 нь мэргэжилтэн. Мөн хэл сонсголын мэргэжилтэн (ST), физик эмчилгээний мэргэжилтэн(PT), мэргэжилийн зөвлөгч (OT) зэрэг багтана.
Бага дунд анги нь жирийн сургуулийн сурах бичигтэй адил сурах бичиг хэрэглэдэг боловч хичээл нь жирийн сургуулиас өөр тусгай сургалтын хуваариар явагддаг. Жишээлбэл 5дугаар ангийн хүүхэд боловч 4 дүгээр ангийн хүүхдийн сурах бичиг хэрэглэдэг байна. Багш нар сурагчдад зориулан 4-р ангийн монгол хэл, 4-р ангийн математикийн сурах бичиг зохиож түүнийгээ хичээлдээ ашигладаг байна.  Өөр бусад сурах бичиг хийх санаа байвч цаг зав болон мөнгө хөрөнгөнөөс шалтгаалан зогсонги байдалд байна. Бага дунд сургуулийн дүнг улсын системийн дагуу мөрддөг боловч түүнээс гадна хувь хүүхдийн чадамжийг харгалзан хариуцсан багш нь дүн тавьдаг байна. Анги даасан багш нь 12-15 сурагчтай хичээллэлдэг.
Бага дунд ангиа төгсөөд ахлах сургуулийн шалгалт өгч тэнсэн хүүхдүүд нь л ахлах ангид элсэж ордог.  Тэнцээгүй хүүхдүүд нь гэртээ байхаас өөр арагагүй болдог байна. Ахлах ангид мэргэжлийн хичээлүүд заалгаж төгсөн төгсөгчидын 40-50% нь тухайн мэргэжилээрээ ажилдаг байна. “Нэг зүйлд төвлөрөн мэргэжил эзэмшүүлэх нь нийгэмд гараад амьдрахад их чухал юм. Тиймээс гэр бүлээ хайрлах хамгаалах, дүрэм журмыг баримтлах зэрэг нийгэмийн амьдралд шаардлагатай зүйлсийг заадаг хичээлийн хуваарийг чухалчлан зохиодог” гэж захирал нь хэлж байв. 

Шинкава Маюми

Монгол дахь үйл ажиллагааны тайлан ③ ~ 29-р тусгай сургууль(сонсголын бэрхшээл)



1964 онд баригдсан монгол дахь анхны тусгай сургууль юм. Анх байгуулагдаж байхдаа хараагүй , сонсголгүй хүүхдүүдэд зориулсан сургууль байсан боловч одоогын хараагүйчүүлийн сургууль  (116-р сургууль) тусдаа гарснар  Монголын ганц хэлгүй дүлий иргэдий сургууль болсон. 340 сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдхүүд суралцдаг. Тэдний дотор 200 нь хөдөөний хүүхдүүд бөгөөд тэдгээр нь оюутаны 2 байранд амьдардаг байна. Багш ажилтанууд нийт 56 хүн байдаг. сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд заах мэргэжлийн багш 12 байдаг боловч ихэнх нь тэтгэвэртээ гарах дөхсөн мэргэжлийн залуу багш байхгүй. Нийт 120 багш ажилчидтай бөгөөд сонсголын бэрхшээлтэй хүмүүс ч ажилладаг.
Улсын стандартаар нэг ангид 8 хүүхэд хүртэл байх ёстой боловч бодит байдал дээр нэг ангид 12 хүүхэд суралцаж байна. Ийм сургалтын нөхцөлд ч сургуульд орож суралцах боломжгүй хүүхдүүд олон байдаг бөгөөд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч олон болж байгааг ажилтанууд хэлдэг.
Хүүхдүүдийн сонсголын бэршээлтэй болсон шалтгаан нь эмний буруу хэрэглээ, удамшил, эх нь жирэмсэн байх үедээ архи тамхи хэрэглэсэн зэрэг олон шалтгаан байдаг. Сонсголын апаррат хэрэгсэл нь өндөр үнэтэй байдаг бөгөөд хувь хүн тэр болгон худалдаж авах хүндрэлтэй тул сонсголын аппраттай хүүхэд бараг байдгүй. 2009 онд ОХУ-д үйлдвэрлэсэн 12 ширхэг FM сонсголын аппарат бүхий нэг л анги байдаг.
Дохионы яриа ба дүрэм, амны хайрцагнаас уншуулах дүрэм, авианы хэл зэргийг ашиглан сурах бичгийн дагуу хичээл заадаг. Авианы хэлийг нэгдүгээр ангиас нь зааж дохионы хэллэгийн мэндчилгээ зэргийг бага сургуулиас нь заадаг. 7-р ангиас нь дохионы хэл хэргэлэсэн хичээлүүд орж эхэлдэг. АНУ-ийн элчин сайдын яамаас өгсөн дохионы хэлний англи номыг ашиглан англи хэл дээрх хичээл ч зааж эхлээд байна. Монголд дохионы хэл нь орон нутгаас шалтгаалан зөрөөтэй байдагаас тогтсон стандарт үүсгэх талаар ярилцаж байгаа.
1990 он хүртэл ЗХУ-н зохиосон системийн дагуу дохионы хэлийг хэрэглэх хориотой байсан. Тиймээс сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд дохионы хэл нь эх хэлтэй нь адилхан тул харилцаанд бэрхшээл гарч байсан гэгддэг.
Монголд Япон шиг 6 наснаас нь хүүхдийг заавал сургуульд явуулах ёстой гэсэн хууль байгаагүй, асран хүмүүжүүлэгч нь сургуульд суралцах хугацааг шийддэг байсан. Улс даяарх сургуулийн өмнөх боловсролын хяналт ч тогтоогүй. Тиймээс улс даяар хичнээн хүүхэд сонсголын бэрхшээлтэй байгааг мэдэх боломжгүй байдаг байна. Сургуульд яваагүй сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд олон байх магадлалтай.
Нэгдүгээр ангийн сурагчдын хичээлд сууж үзхэд нийт 6 настай болон бусад насаар нь өөр өөр ангид хуваарьласан байсан. Нас нь өөрөөс шалтгаалан мэдлэгийн хэмжээ нь өөр өөр байдаг тул ийнхүү хуваарьласан байна. Энэ жилийн нэгдүгээр ангид 16 настай нэг хүүхэд ч байсан. 
Зураг зурах дуртай хүүхдүүд олон байдаг. Канагава муж ба Монгол улсын боловсролын их сургууль нар хамтран зохион байгуулсан “Азийн хүүхдийн зургын үзэгслэн”-д ч олон зураг тавигдсан байдаг.
Багш нарын өөрийн танхим байдаг бөгөөд мэргэжлийн багш нар өөрийн өрөөндөө хичээл заадаг. Хэрэгцээт зүйлүүд цуглуулсан байдаг. “Гоо сайханч”, “Тогооч”, “Мужаан”, “Оёдолчин” зэрэг мэргэжилээр суралцадаг боловч ажилд орох тал дээр хүндрэлтэй байдаг байна.
Хэл сонсголын мэргэжлийн багш (ST) нь амны хайрцаг баримжаалан унших дүрэмийг чухалчлан үздэг бөгөөд хүүхэд нэг бүрт 20 минут зарцуулан ганцаарчлан заадаг байна.
Сонсголын бэршээлтэй хүүхдүүд нь ихэвчлэн оюун ухааны болон бие бялдарын хоцорогдолгүй байдаг. тиймээс жирийн сургуульд хэрэглэдэг сурах бичигийн агууллагыг ойлгодог. Авианы болон дохионы хэлийг голчилсон тусгай сурах бичиг шаардлагатай байдаг. Гэвч мөнгө хөрөнгөний асуудлаас болоод өдийг хүртэл зогсонги байдалтай байна.
Японы сургуулиудтай адилхан сонсголыг шалгах аппарат суурилуулсан байдаг. Мөн мэргэжлийн эмч ч байдаг. Багш нар нь сонсголын бэршээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай болвсрол эзэмшсэн байдаг тул нийт сургуулийн төвшинт мэдлэг өндөр байдаг байна.

Шинкава Маюми

Өмнөх тайлан ⑤




Та бүхний тусламж дэмжлэгт баярлалаа. 

Одоогоор орчуулж байгаа зүйлсийг хянаж засварлах ажилд ороод байгаа боловч төлөвлөөгүй ажилууд гарч ирээд байна. “Тусгай сургалт хүмүүжил”-ийн салбарт монголд байдаггүй үг хэллэг, ойлголтууд их байна. Тиймээс япон хэлний үг бол он монгол хэлийг харьцуулах зуураа агууллагыг нь засч явах шаардлагатай байна. Өдөр тутмын ажилаа хийнгээ завсараар нь энэхүү ажилыг хийж байгаа тул нэлээн цаг зарцуулж байна. Бид шинэ зүйл хийж байаа тул иймэрхүү бэрхшээл  гарах нь мэдээж тул хичээж ажиллаж байна. 
Монгол хэлийг хянаж засварлахад монгол хэлний мэргэжилийн багш нарт хандан харьцангүй хямд үнээр засвэрлуулж байгаа. Гэвч энэхүү ажилын хөлсөнд  1 сая төгрөг шаардлагатай байна. Хянаж засвалрах явцад үгийн алдаа болон үг орхигдсон зэргийг ч давхар хянаж явж байгаа. Миний хувьд хянаж засварлахад зардал гарна гэдгийг мэдээгүй тул энэхүү зардалыг тусгаагүй байсан. Нэлээн хэмжээний мөнгө боловч сайн ном бүтээхийн тулд зайлшгүй шаардлагатай зардал гэж бодож байна. 
Хянаж засварлах зардалыг тооцоолж үзхэд хамгийн багадаа 300 ширхэг номны мөнгө дутах болчоод байна. Тиймээс ахин ойр орчиныхоо сайхан сэтгэлт хүмүүст тайлбарлан танилцуулж тус болно уу.  

Өнөөдрийн буюу 2012 оны 12 сарын 1 өдрийн тайлан.
Японы дансанд 2 баг, 6 хувь хүнээс 56 багц 56000 иен, монголын дансанд 3 хувь хүнээс 70000 төгрөг, нэг баг болон 2 хувь хүнээс бэлэнээр 50000 төгрөг 30000 иен, 400 ам.долларын хандив цуглараад байна.

Шинкава Маюми