Хан-Уул дүүрэг дэхь оюун ухааны
бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг энэхүү сургууль нь 1975 онд байгуулагдсан 1-9
дүгээр ангитай сургууль юм.Улаанбаатар хотодын хамгийн хүйтэн гэгддэг Хан-Уул
дүүрэг нь Улаанбаатар хотын захад байрладаг. 1990 онд капталист нийгэмд
шилжсэнээс хойш ажил хайж хотод ирсэн хүмүүс хүүхдүүд нь оюун ухааны
бэрхшээлтэй гэдгийг мэдээд Улаанбаатар хотод суралцуулахын тулд уг дүүрэгт нүүж
ирсэн айл олон байдаг. Хан-Уул дүүргийн ихэнх нь гэр хороолол юм. Одоогоор энэ
сургуульд 215 оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүд сурцалцаж байна. Бүгд гэр
хороололд амьдардаг хүүхдүүд бөгөөд эцэг эх нь ажилгүй, хөлсөөр мал малладаг
байна.
Хан-Уул дүүрэг нь нийт 14 хороотой. 63-р сургуульд
8 сарын дундаас 14 хороо бүгд хороог хариуцсан хүнийг томилон Хан-Уул дүүргийн нийгмийн хэлтэсийн
тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон сургууль завсардсан
хүүхдүүдийг судалж сургуульд яваагүй хүүхэд байвал эцэг эхтэй нь уулзаж сургуульд
явуулах талаар ятгаж, сургуульд суралцагч хүүхдүүдийн гэрээр нь эргэж байдалтай
нь танилцдаг болсон. Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг гэртээ нуух
үзэгдэл байдаг тул нэг хичээлээс хоцрогдон 1-р ангид 12 настай хүүхдүүд
суралцах нь ховор биш юм. Тэдний ихэнх нь багш нарын судалгаа, үйл ажиллагааны
үр дүнд сургуульдаа суралцаж байна.
Нийт 27 багш ажилтантай бөгөөд
үүний дотор тусгай сургалтад хамрагдсан мэргэжлийн багш 3 (Унгерт төгссөн нэг,
ОХУ-д төгссөн хоёр) байдаг. бусад багш ажилтанууд нь боловсролын их сургууль
төгссөн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд
жил ирэх тусам хүндрэх хандлагатай байгаа. тэргэцнэртэй хүүхдүүд, олон төрлийн
хөгжлийн бэрхшээл хавсарсан хүүхдүүд нэмэгдэж байна. Тус сургууль нь гэр
хороололд байдаг тул Ялангуяа тэргэнцэртэй хүүхдүүд сургуульдаа явхад
хүндрэлтэй байдаг. Тус сургуульд “Дэлхийн зөн” байгууллагаас өгсөн нэг
сургуулийн автобус байдаг. Автобус өглөө бүр 6 цагаас сургуулиас хөдлөн
хүүхдүүдийг очиж авдаг. 21 хүний суудалтай автобус боловч сургуульдаа
автобусаар хүргүүлэх шаардлагатай хүүхдүүд 60 гаруй байдаг. Тиймээс олон дахин
рэйс хийж, эсвэл багш ажилтанууд өөрснөө угтаж авах зэрэг арга хэрэглэдэг
байна. Уг автобусанд багш нар нь өөрийн цалингаасаа ээжлэн өдөрт 20,000
төгрөгөөр бинзен хийдэг байна. Мэдээж багш нарын цалин амьдрахад хүрэлцээтэй
биш. “Хүүхдүүд сургуульдаа ирэх нь хамгийн чухал. Ирж чадахгүй болно гэдэг бол
маш хэцүү асуудал” гэжй багш нар хэлж байлаа.
Өвөл нь маш хүйтэн тул хүүхдүүд сургуульдаа ирэх гэж их
зовдог. Сургуулийн автобус ирэхийх хүлээх зуур, хичээл эхэлтэл хүйтэнд
хүлээхээс өөр арга байдаггүй. Өдөр бүр хүүхдүүдийг хичээлд нь ирүүлэхийн тулд сурагчидын
дотуур байр шаардлагатай. Эцэг эх болох 158 хүн ч дотуур байр байгуулах хүсэлт
ирүүлдэг боловч удирдалагад асуудал гарсаны улмаас одоо ч баригдаагүй байгаа.
Улаанбаатар хотод оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан дотуур байртай
сургууль байхгүй. Хэрэв дотуур байр бүхий сургууль байвал хөдөө орон нутгаас ч
хүүхдүүд ирж суралцах боломжтой болох юм.
Сургуулийн төсөвийг улсаас шийддэг. Тусгай сургуулиудийн
хувьд маш баг төсөвтэй тул хүүхдүүдэд хэрэгцээт сурах бичиг, сурах материал
худалдан авхад хүрэлцэдгүй. 63-р сургуулийн хувьд эцэг эхийн тусламжинд найдах
их хэцүү тул багш нар өөрнөө юм үйлдвэрлэн зарж тэрхүү мөнгө нь тодорхой
хэмжээнд хүрмэгц Улаанбаатар хотоос хямд үнээр олдохоор нь хятад улсруу
худалдан авах гэж хүн явуулдаг байна.
Хүүхдүүдийн хичээл 9 цагаас эхлэн 1-5 дугаар ангийн
хүүүхдүүд 12:45 хүртэл, 7-р ангийн хүүхдүүд 13:30 хүртэл, 8-9дүгээр ангийн
хүүхдүүд 14:15 юмуу 15:30 хүртэл хичээллэнэ. Энэ сургууль 1 ээлжээр
хичээлэлдэг. Үндсэн хичээлээс гадна тусгай хичээлүүд байдаг тул хүүхэд бүрт
тохируулан хариуцсан багш нь ганцаарчлан юмуу, грүппт хуваан хичээллүүлдэг
байна.
Боловсрол соёл шинжлэх ухааны яамны стандартын дагуу нэг
ангид 12 хүртлэх хүүхэд байх ёстой бөгөөд нэг анги даасан багштай байхаар
заасан байдаг. Гэхдээ багш нар нэг ангид оногдох сурагчдын тоог улам цөөлөхыг
хүсдэг ажээ.
Мөн хөдөлгөөний бэршээлтэй хүүхдүүдэд зориулсан 1 анги 5
жилийн өмнөөс нээсэн. Одоогоор 9 хүүхэд суралцаж байна. Энэ ангид нэг анги
даасан багш байхад хүндрэлтэй учир туслах өөр нэг багш ажилдаг. Бусад ангид ч
гэсэн тэргэнцэр бүхий хүүхдүүд олон суралцаж байна.
Сурах бичигийн хувьд жирийн сургуулиудтай адилхан сурах
бичиг хэрэглэдэг тул багш нар өөрснөө янз бүрийн арга хэрэглэн заадаг. Оюун
ухааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сурах бичиг шаардлагатай байдаг.
Нэг жил гаруйн өмнө ирсэн үед шал нь цөмөрөх шахсан
дээвэр нь нурах шахсан хуучин байшинд хүүхдүүд хичээллэж байсан. Энэ зун Амерк
болон Герман улсын тусламжын хүрээнд засвар хийсэн байна. 9 сард ирсэн үед
ангийг сайхан зассан боловч коридор, бусад өрөө нь засагдаагүй байсан. Энэ нь
багш ажилчидын зэрэг хүмүүсийн өрөөг сүүлд нь засах төлөвлөгөөтэй байсан ажээ.
Учрыг нь асуувал “Хүүхдүүдийн суралцах ангийг хамгийн түрүүлж засах” гэсэн
захирлын санаа байв. Аман дээр ажил дээр ч “Хүүхэд бол гол нь” гэсэн уриатай
ажээ.
Энэ сургууль том биеийн тамирын талбайтай. Бие бялдарын
бэрхшээлтэй хүүхдүүд чөлөөтэй хөдлөж хичээллэхэд хангалттай том ажээ. Хүүхдүүд
хөдөлж тоглоход хамгийн их дуртай. Завсарлагаа болмогц бүгд тус талбай дээр
гарч тоголцгоодог.
Анги танхимд байгаа хүүхдүүдийн ширээ сандал нь багш
нарын хийсэн гар хийцийх байв. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эвтэйхэн
байлгахаар өөрснөө бодож хийсэн ажээ.
Шинкава Маюми
Томодачи Цаскай? хэрэгтэй бодит мэдээлэл оруулжээ баярлалаа
返信削除