2013年1月1日火曜日

Монгол дахь үйл ажиллагааны тайлан ③ ~ 29-р тусгай сургууль(сонсголын бэрхшээл)



1964 онд баригдсан монгол дахь анхны тусгай сургууль юм. Анх байгуулагдаж байхдаа хараагүй , сонсголгүй хүүхдүүдэд зориулсан сургууль байсан боловч одоогын хараагүйчүүлийн сургууль  (116-р сургууль) тусдаа гарснар  Монголын ганц хэлгүй дүлий иргэдий сургууль болсон. 340 сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдхүүд суралцдаг. Тэдний дотор 200 нь хөдөөний хүүхдүүд бөгөөд тэдгээр нь оюутаны 2 байранд амьдардаг байна. Багш ажилтанууд нийт 56 хүн байдаг. сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд заах мэргэжлийн багш 12 байдаг боловч ихэнх нь тэтгэвэртээ гарах дөхсөн мэргэжлийн залуу багш байхгүй. Нийт 120 багш ажилчидтай бөгөөд сонсголын бэрхшээлтэй хүмүүс ч ажилладаг.
Улсын стандартаар нэг ангид 8 хүүхэд хүртэл байх ёстой боловч бодит байдал дээр нэг ангид 12 хүүхэд суралцаж байна. Ийм сургалтын нөхцөлд ч сургуульд орож суралцах боломжгүй хүүхдүүд олон байдаг бөгөөд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч олон болж байгааг ажилтанууд хэлдэг.
Хүүхдүүдийн сонсголын бэршээлтэй болсон шалтгаан нь эмний буруу хэрэглээ, удамшил, эх нь жирэмсэн байх үедээ архи тамхи хэрэглэсэн зэрэг олон шалтгаан байдаг. Сонсголын апаррат хэрэгсэл нь өндөр үнэтэй байдаг бөгөөд хувь хүн тэр болгон худалдаж авах хүндрэлтэй тул сонсголын аппраттай хүүхэд бараг байдгүй. 2009 онд ОХУ-д үйлдвэрлэсэн 12 ширхэг FM сонсголын аппарат бүхий нэг л анги байдаг.
Дохионы яриа ба дүрэм, амны хайрцагнаас уншуулах дүрэм, авианы хэл зэргийг ашиглан сурах бичгийн дагуу хичээл заадаг. Авианы хэлийг нэгдүгээр ангиас нь зааж дохионы хэллэгийн мэндчилгээ зэргийг бага сургуулиас нь заадаг. 7-р ангиас нь дохионы хэл хэргэлэсэн хичээлүүд орж эхэлдэг. АНУ-ийн элчин сайдын яамаас өгсөн дохионы хэлний англи номыг ашиглан англи хэл дээрх хичээл ч зааж эхлээд байна. Монголд дохионы хэл нь орон нутгаас шалтгаалан зөрөөтэй байдагаас тогтсон стандарт үүсгэх талаар ярилцаж байгаа.
1990 он хүртэл ЗХУ-н зохиосон системийн дагуу дохионы хэлийг хэрэглэх хориотой байсан. Тиймээс сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд дохионы хэл нь эх хэлтэй нь адилхан тул харилцаанд бэрхшээл гарч байсан гэгддэг.
Монголд Япон шиг 6 наснаас нь хүүхдийг заавал сургуульд явуулах ёстой гэсэн хууль байгаагүй, асран хүмүүжүүлэгч нь сургуульд суралцах хугацааг шийддэг байсан. Улс даяарх сургуулийн өмнөх боловсролын хяналт ч тогтоогүй. Тиймээс улс даяар хичнээн хүүхэд сонсголын бэрхшээлтэй байгааг мэдэх боломжгүй байдаг байна. Сургуульд яваагүй сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд олон байх магадлалтай.
Нэгдүгээр ангийн сурагчдын хичээлд сууж үзхэд нийт 6 настай болон бусад насаар нь өөр өөр ангид хуваарьласан байсан. Нас нь өөрөөс шалтгаалан мэдлэгийн хэмжээ нь өөр өөр байдаг тул ийнхүү хуваарьласан байна. Энэ жилийн нэгдүгээр ангид 16 настай нэг хүүхэд ч байсан. 
Зураг зурах дуртай хүүхдүүд олон байдаг. Канагава муж ба Монгол улсын боловсролын их сургууль нар хамтран зохион байгуулсан “Азийн хүүхдийн зургын үзэгслэн”-д ч олон зураг тавигдсан байдаг.
Багш нарын өөрийн танхим байдаг бөгөөд мэргэжлийн багш нар өөрийн өрөөндөө хичээл заадаг. Хэрэгцээт зүйлүүд цуглуулсан байдаг. “Гоо сайханч”, “Тогооч”, “Мужаан”, “Оёдолчин” зэрэг мэргэжилээр суралцадаг боловч ажилд орох тал дээр хүндрэлтэй байдаг байна.
Хэл сонсголын мэргэжлийн багш (ST) нь амны хайрцаг баримжаалан унших дүрэмийг чухалчлан үздэг бөгөөд хүүхэд нэг бүрт 20 минут зарцуулан ганцаарчлан заадаг байна.
Сонсголын бэршээлтэй хүүхдүүд нь ихэвчлэн оюун ухааны болон бие бялдарын хоцорогдолгүй байдаг. тиймээс жирийн сургуульд хэрэглэдэг сурах бичигийн агууллагыг ойлгодог. Авианы болон дохионы хэлийг голчилсон тусгай сурах бичиг шаардлагатай байдаг. Гэвч мөнгө хөрөнгөний асуудлаас болоод өдийг хүртэл зогсонги байдалтай байна.
Японы сургуулиудтай адилхан сонсголыг шалгах аппарат суурилуулсан байдаг. Мөн мэргэжлийн эмч ч байдаг. Багш нар нь сонсголын бэршээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай болвсрол эзэмшсэн байдаг тул нийт сургуулийн төвшинт мэдлэг өндөр байдаг байна.

Шинкава Маюми

0 件のコメント:

コメントを投稿