Энэхүү сургуульд Баянзүрх дүүргийн 530 хүүхдүүд
сурулцдаг. 1978 онд байгуулагдсан. 1989 он хүртэл 4 ангитай л байсан.
Байгуулагдсан үеээсаа эхлэн оюун ухааны бэршээл бүхий хүүхдүүдийг элсүүлж ирсэн
бөгөөд одоогын байдлаар 480-490 хүүхдүүд суралцдаг байна. Баг дунд ангид суралцагчид
нь бүгд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд юм. Оюун ухааны бэршээл, Аутизмын согог,
Дауны синдром, Тархины саажилт бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг
байгаад харьцангүй хөнгөн хэлбэрийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон
байдаг нь онцлогтой. Ахлах ангид мэрэгжилийн хичээлүүд (компютер, мужаан,
оёдол, гоо сайханч, тогооч) суралцдаг эрүүл хүүхдүүд ч байдаг. Нийт 78 багш
ажилтанууд ажилладаг. Үүнээс 55 нь багш, 23 нь мэргэжилтэн. Мөн хэл сонсголын
мэргэжилтэн (ST), физик эмчилгээний мэргэжилтэн(PT), мэргэжилийн зөвлөгч (OT) зэрэг
багтана.
Бага дунд анги нь жирийн сургуулийн сурах бичигтэй адил
сурах бичиг хэрэглэдэг боловч хичээл нь жирийн сургуулиас өөр тусгай сургалтын
хуваариар явагддаг. Жишээлбэл 5дугаар ангийн хүүхэд боловч 4 дүгээр ангийн
хүүхдийн сурах бичиг хэрэглэдэг байна. Багш нар сурагчдад зориулан 4-р ангийн
монгол хэл, 4-р ангийн математикийн сурах бичиг зохиож түүнийгээ хичээлдээ
ашигладаг байна. Өөр бусад сурах бичиг
хийх санаа байвч цаг зав болон мөнгө хөрөнгөнөөс шалтгаалан зогсонги байдалд
байна. Бага дунд сургуулийн дүнг улсын системийн дагуу мөрддөг боловч түүнээс
гадна хувь хүүхдийн чадамжийг харгалзан хариуцсан багш нь дүн тавьдаг байна. Анги
даасан багш нь 12-15 сурагчтай хичээллэлдэг.
Бага дунд ангиа төгсөөд ахлах сургуулийн шалгалт өгч
тэнсэн хүүхдүүд нь л ахлах ангид элсэж ордог. Тэнцээгүй хүүхдүүд нь гэртээ байхаас өөр
арагагүй болдог байна. Ахлах ангид мэргэжлийн хичээлүүд заалгаж төгсөн
төгсөгчидын 40-50% нь тухайн мэргэжилээрээ ажилдаг байна. “Нэг зүйлд төвлөрөн
мэргэжил эзэмшүүлэх нь нийгэмд гараад амьдрахад их чухал юм. Тиймээс гэр бүлээ
хайрлах хамгаалах, дүрэм журмыг баримтлах зэрэг нийгэмийн амьдралд шаардлагатай
зүйлсийг заадаг хичээлийн хуваарийг чухалчлан зохиодог” гэж захирал нь хэлж
байв.
Шинкава
Маюми
0 件のコメント:
コメントを投稿