2012年11月14日水曜日

Монгол дахь үйл ажиллагааны тайлан ①~Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолбор. ~




1964 онд байгуулагдсан цэцэрлэг юм. Баригдсан эхний үедээ жирийн цэцэрлэг байсан боловч 1996 оноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ч элсүүлж эхэлэн(тэр үед цэцэрлэгийн сурагчдын дунд хөгжлийн бэрхшээл бүхий хүүхдүүдийн эзлэх хувь 50% байсан), 2008 оноос 100% хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг болсон. Тэр үедээ энэ нь монгол улс даяар цорын ганц хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг байсан юм.
10-р цэцэрлэгт 120 хүүхдээс илүү хүүхэд элсүүлэх боломжгүй байсан тул аль болхоор хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг суралцуулдаг байв. харин дунд болн хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь жирийн цэцэрлэг юмуу, гэртээ асаруулдаг нь бодит байдал юм. 120 хүүдхийн зөвхөн 80% нь шинээр энэ жил шинээр орсон сурагч байна. 100 төгсөгчидын ихэнх нь цэцэрлэг үргэжллүүлж суралгүй гэртээ тохиромжтой асаргаа болон сураглтанд хамрагдахгүй байгаа.
“Жил бүр цэцэрлэгээ үргэлжлүүлэлгүй, сургуульд ч явалгүй хүхдүүд гарч байгаа нь харамсалтай боловч, бага хугацаанд ч гэсэн хүүхдүүдэд хичээл заалгах боломж олгох үүднээс өдийг хүртэл хичээж байгаа. 120 хүүхдийн төлөө багш сурган хүмүүүжүүлэгчид өдөр бүр ажилласаар ирсэн. Өөр бусад асрамжн цэцэрлэг байгуулах шаарлага их байгаа” гэж цэцэрлэгийн багш яриж байлаа. Цэцэрлэгийн хувьд цэцэрлэгт яваагүй хүүхдүүдийн гэрээр орж цэцэрлэгт явахыг ятгадаг байна. Мөн сургуульд дэвшин суралцсан хүүхдүүдийхээ байр байдлыг харахын тулд тухайн сургуульд очиж, ангийн багштай нь уулзаж санаа оноог нь сонсон судалгаа явуулдаг. 2 мэрэгжилтэнг үдээс хойш 25-р сургууль руу илгээн хүүхдүүдийн хичээл тархад тосох автобусыг хүлээх зээр тэргэнцэнтэртээ суун үлдэхгүй байх зэрэгт санаа тавиж байгаа.
Одоогоор сурж буй хүүхдүүдийн 70% нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй. Дауны синдромтой 10 хүүхэд, давхар эмгэг өөрчлөлттэй хүүхдүүд ч олон. 1-12 насын хүүхдүүд энд асруулан, сургалтанд хамрагддаг байна.
Эмч, сувилагч, хэл сонсголын эмч(ST), физик эмчилгээний багш(PT), хөдөлмөрийн багш(OT), цэцэрлэгийн багш зэрэг нийт 49 ажилтантай. Цээрлэгийн багш нь эмч бөгөөд нийгмийн ажилтан(SW) давхар хийдэг.
Хүүхдүүд 8 цагаас цэцэрлэгтээ ирж өглөөний хоол иднэ. Ганцаарчилсан болон грүппийн сургалт нь 8 цагаас 11 цаг хагас хүртэл үргэлжлэнэ. 11 хагасаас 13 хагас хүртэл өдрийн хоолтой. Өдрийн унтлаганы цаг нь 12 хагасаас 15 хагас хүртэл үргэлжилнэ. 15 хагасаас 17 цаг хүртэл ганцаарчилсан болон грүппийн сургалт үргэлжилээд дараа нь гэртээ харина. Бараг ихэнх нь хүний туслалцаа хэрэгтэй тул хүүхдүүд зэрэг хооллож зэрэг дуусгаж чададгүй.
Ганцаарчилсан болон грүпп сургалтын тухайд анги даасан багш, эмж, PTOTSTSW нар хэлэлцэн зохиосон тусгай хөтөлбөр зааварчилгааны төлөвлөгөөнд үндэслэн мэргэжлийн багш нар заадаг. Энэхүү цэцэрлэгийн мэргэжилтэн нь их сургуульд болон мэргэжил дээшлүүлэх курст сурах, сайн дурын ажилтантай ажиллах зэрэг янз бүрийн аргаар японы арга туршлагыг судалсан хүмүүс олон байдаг. Тиймээс ч хүүхдүүд бүгдээрээ хөгжилтэйгөөр оролцох төрөл бүрийн аргыг бодож олох зэргээр тэдэнтэй харилцах харилцааг чухалчилж үздэг байна.  
1-3 нас, 3-5 нас, 5-8 нас, 8-12 нас(бага сургуулийн бэлтгэл анги)  зэрэг насны ангилалаар хуваадаг. 1 ангид 16 хүүхэд байх ба тэдэнтэй нэг ангийн багш, 2 туслах багш нийт 3 хүн ажилдаг боловч хүрэлцээгүй байдаг. Аль ч ангид талаас илүү хүүхэд нь тэргэнцэртэй тул 2 давхарын танхим руу очих зэрэгт хүүхдээ тэргэнцэртэй нь зөөх зэрэг хүндрэл их гардаг байна.
Ангийн хичээлийн явцыг бидэнд үзүүлсэн. 5-8 насын анги даасан багш нь японы тусгай сургуульд 1 жил мэргэжил дээшлүүлээдирсэн хүн бөгөөд хүүхдүүдийн нийгэмтэй харьцах харьцааг голлосон хичээл зааж байлаа. Дуу хөгжимийн баг нь хүүхдүүд аль болхоор хөгжилтэй байхыг чухалчилсан сургалт явуулж байлаа.


Шинкава Маюми

0 件のコメント:

コメントを投稿