Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй
дүүрэгийн оюун ухааны бэрхшээл бүхий хүүхдүүд сурдаг энэхүү сургууль 1-9 дүгээр
ангитай юм. 2 ээлжтэй энэ сургуул нь 1976 онд тусгай сургуулийн журмаар
байгуулагдаж байжээ. Одоогоор нийт 22 ангид 250 хүүхэд сурулцдаг. Эцэг эхчүүдийн
зүгээс хандивалсан сургуулийн 2 автобус хүүхдүүдийн хэрэгцээнд явдаг байна.
2008 оноос Дауны синдромтой
хүүхдүүдэд туслах нийгэмлэгээс Даун синдормтой хүүхдүүдэд зориулсан анги
нээгдсэн. Одоогооор даун синдромтой хүүхдүүдэд зориулсан 2 анги байдаг бөгөөд
насны хувьд 6-10 нас, 10-12 нас гэж хуваагдан суралцаж байна. Дээрхи
нийгмэлэгийн тусламжтайгаар зохион байгуулагддаг байна.
Мөн Япон, Америк, Аутрали зэрэг
улсуудаас хүмүүнлэгийн тусламж авдаг байна.
Бусад сургуулиудаас өөр онцлог нь АНУ-ын мэргэжилтэнүүд
голчлон Авсрили, Япон зэрэг улсуудын сайн дурын ажилтанууд Монгол ажилчуидтай
нэгдсн баг бүрдүүлэн хүүхэд тус бүрийн онцлог хэрэгцээнд тохирхуйц заах арга(IEP)-ыг нэвтрүүлдэг байна. Өнөөг
хүртэл оюун ухааны бэрхшээлтэй х үүхдүүдэд зааж байсан аргатай харьцуулан
хүүхэдүүдийн ангид тохирсон төлөвлөгөө боловсруулсаны үр дүнд дасгал, сурлага,
үйл ажилллагааны хөгжил нь илт ахицтай байгаа нь мэдрэгдэж байлаа. Урьд
жилүүдтэй адилхан Орос сургалтыг дагнасан заах арга бус янз бүрийн мэргэжилтэн
хүмүүстэй нэгдсэн баг бүрдүүлэн зааж байгаа нь илүү үр дүнтэй байгааа ажээ.
Гэр бүрээлээс нь хүүхдүүдийг дэмжих бололцоотой
хүүхдүүдийн өсөлт хөгжилт нэлээн ахицтай байдаг бөгөөд, сурлаганд ч сайн нөлөө
үзүүлдэг байна. Үүнийг асрагч багш нар нь мэддэг тул аль болхоор тэдний
туслалцааг авахыг хичээдэг болжээ. Үүнийг мэдэрсэн нь гэсэн сайн дурын
ажилтануудын нөлөө их байсан гэж хэлж байв.
Шинкава Мaюми
0 件のコメント:
コメントを投稿